Үйлчилгээний нөхцөл

Дор дурьдсан "Компани" гэдэг нь Синк Ложистикс ХК-ийг заана.
  1. Шаардлагатай мэдээллүүд

    Доорх зүйлсийг үнэн зөв мэдүүлнэ үү.

    1. Илгээгчийн овог нэр, хаяг, утасны дугаар

    2. Хүлээн авагчийн овог нэр, хаяг, утасны дугаар

    3. Ачааны дэлгэрэнгүй мэдээлэл

    4. Мэдүүлгийн дүн

    5. Тоо ширхэг, жин, хэмжээ (M3)

    6. Компанийн шаардах бусад мэдээлэл

  2. Ачаа илгээлттэй холбоотой анхаарах зүйлс

    1. Илгээгч нь тээвэрлэлтэд шаардлагатай мэдээллийг шударга, үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

    2. Дараах тохиолдолд ачааг хүлээн авахаас татгалзаж болно.

      1. Илгээгч нь шаардлагатай мэдээллийг бөглөөгүй байх

      2. Шаардлагатай мэдээлэл нь хуурамч эсвэл буруу ташаа байх

      3. Ачааг тээвэрлэлтэд бэлтгэх боломжгүй гэж үзсэн тохиолдол

      4. Илгээгч нь тээвэрлэлттэй холбоотойгоор тусгай ачаалал үүрэх тохиолдол

      5. Байгалийн гамшиг, бусад давагдашгүй нөхцөл байдал үүсэн тохиолдол

    3. Мэдүүлгийн агуулгад хуурамч эсвэл буруу ташаа мэдээлэл бий бол ачааг хураалгах, иргэний болон эрүүгийн ял шийтгэл хүлээх эрсдэлийг тооцсон гэж ойлгоно.

    4. Ачааг шаардлагатай бол задлах, нэг бүрчлэн шалгах тохиолдол бий.

    5. Тээвэрлэх боломжгүй зүйлс

      1. Үнэт метал зэрэг үнэт эдлэл

      2. нэт цаасны төрөл

      3. Албан захидал эсвэл одоогийн мөрдөгдөж буй хуулиар албан захидал гэж томьёолсон шуудан харилцааны хэрэгсэл

      4. Ургамал, амьтан

      5. Цогцос, бунхан, чандар г.м

      6. Дэлбэрэх зүйлс, даралтад газ, галын хэрэгсэл г.м

      7. Гал авалцдаг шингэн болон хатуу бодис, шатамхай хатуу бодис

      8. Хүчил болон бусад муудамхай бодис, бүх төрлийн исэл ба хүчил

      9. Хорт бодис

      10. Аюултай ачаанд тооцогдох зүйлс

      11. Кредит карт, бэлэн мөнгөний карт зэрэг картын төрөл

      12. Буу, ирт мэсийн төрөл

      13. Мансууруулах бодисны төрөл

      14. Бохир эд зүйл зэрэг бусад ачаанд хохирол үзүүлж болзошгүй эд зүйлс

      15. Нийтийн эрх ашигт үл нийцэх эд зүйлс

      16. Хуулиар тээвэрлэхийг хориглосон эд зүйлс

      17. Дамжин өнгөрөх улс болон импортлогч экспортлогч орон, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын хууль тогтоомжоор импортлох, экспортлохыг хориглосон эсвэл хязгаарлалт тавигдсан эд зүйлс

      18. Компанийн зүгээс тээвэрлэхэд тохиромжгүй гэж үзсэн эд зүйлс

  3. Тээврийн зардлын тухай

    1. Тээврийн зардлын тухайд Компаниас тогтоосон зардлын хүснэгтийг баримтлана.

      1. (Зардалд багтах зүйлс) Япон улс доторх зардлууд

        Экспортын мэдүүлгийн гаалийн хураамж, тээврийн зардал, агуулахад түр хадгалах зардал, ачилтын зардал

      2. (Зардалд багтахгүй зүйлс)

        1. Монгол дахь импортын гаалийн хураамж болон хадгалалтын төлбөр, агуулахад түр хадгалах зардал, ачилтын зардал
        2. 35,000MNT / 1 ХАЙРЦАГ ТУТАМД

        3. Бусад Монголд төлөх шаардлагатай гэж үзэх дараах зардлууд
          • Дотоодын хэрэглээний татвар
          • НӨАТ
          • Барьцаа
          • Торгууль
          • Нэмэлт зардал
          • Бусад төлөх ёстой зардал г.м
        ※Монголд манай харилцагч компанид төлнө үү.
      3. Хэрэв Компани эдгээр зардлуудыг төлсөн тохиолдолд илгээгч нь шууд нийт дүнгээр Компанид нөхөн төлнө.

    2. Хүлээн авагч нь өөрийн төлөх ёстой зардлыг төлөөгүй тохиолдолд илгээгч төлөх үүрэгтэй.

    3. Төлбөрийг Компани өөрийн агуулахдаа хэмжээ, жинг хэмжиж байж тогтооно.

    4. Төлбөрийн хүснэгтийг хамтран ажилладаг усан тээврийн компанийн тээврийн зардлын өөрчлөлт болон бусад эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч өөрчилж болно.

    5. Тээврийн зардлыг урьдчилж төлөх зарчимтай.

    6. Тээврийн зардал төлөгдсөн эсэхийг шалгасны дараа экспортийн бүрдүүлэлтийг эхлүүлнэ.

    7. Төлбөр төлөх арга

      1. Банкны шилжүүлэг

      2. Компанийн хүлээн зөвшөөрсөн бусад арга

  4. Ачаа хүлээн авахтай холбоотой анхаарал зүйлс

    1. Ачаа олголтыг манай харилцагч компани хариуцах болно. Харин хүлээн авагч ачаагаа өөрөө хүлээн авах боломжгүй тохиолдолд гэр бүл, хөрш, хариуцагч гэх мэт түүнийг төлөөлөх чадамжтай гэж үзсэн этгээдэд олгож болно.

    2. Компани нь хүлээн авагч тухайн ачааг хүлээн авахаас татгалзсан, мөн бусад шалтгааны улмаас ачааг хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд илгээгч рүү шуурхай холбоо бариж ачааг хэрхэх талаар заавар авна.

    3. Компани нь дээрх заалтын дагуу илгээгчээс заавар хүссэний дараа, холбоо барисан өдрөөс 30 өдөр өнгөрсөн ч холбогдох заавар ирүүлээгүй тохиолдолд ачааг зарж борлуулах эсвэл устгах эрхтэй.

    4. Компани нь тээвэрлэлтэд шаардлагатай бүх зардал төлөгдөх хүртэл илгээгчийн ачааг хүлээлгэн өгөхөөс татгалзах боломжтой.

  5. Бусад

    1. Компани нь тээвэрлэж буй ачааны шинж чанар, дефект зэргээс үүдэн хүн эсвэл бусад эд зүйлсд хохирол учирсан, мөн хохирол учирч болзошгүй гэж үзсэн тохиолдолд тээвэрлэлтийг зогсоох, ачааг нэг бүрчлэн шалгах, ачааг эвдэх, аюулгүй болгох арга хэмжээ авах боломжтой.

    2. Дээрх заалттай холбогдон гарах зардал болон учруулсан хохирлыг илгээгч хариуцана. Мөн холбогдох арга хэмжээ авснаас үүдэн хохирол учирсан тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй.

    3. Ачаа нь ямар нэг гомдолгүй илгээгчид хүргэгдсэн, мөн хүлээн авах хуудаст осол, гэмтэл зэргийн тэмдэглэгээгүй, гарын үсэг зурагдаж хүлээн авсан гэсэн тэмдэглэгээ хийн хүлээлгэн өгсөн бол энэ нь асуудалгүй тээвэрлэгдсэний баталгаа болно.

    4. Тээвэрлэлтийн явцад цуцлах хүсэлт ирсэн тохиолдолд тухайн цэг хүртэл гарсан зардлыг нэхэмжилнэ.

      1. Нөхцөл байдлаас шалтгаалан хүсэлт гаргах үеийн нэхэмжлэхийн дүнгээс давах тохиолдол бий боловч бүгдийг илгээгчийг зардалд тооцон нэхэмжилнэ.

      2. Цуцлахтай холбогдон гарах зардлаас урьд нь төлөгдсөн дүн их байх тохиолдолд зөрүү мөнгийг буцаан олгоно.